Итгэл найдвар тасрах энэ бол амьдралд тохиолддог хүндхэн мөчүүдийн нэг. Арга тасарч, мухардалд орох, юу хийх ээ мэдэхгүй, бүх зүйлд бууж өгмөөр санагдах тийм нэг хүнд мөч. Гэвч амьдралд бууж өгөлгүй, зовлонгоо даван туулах хүчийг хаанаас олох билээ.
1982 онд Австралийн Мелбурн хотод Никольс Жэймс гэх бяцхан хүү tetra-amelia syndrome гэх төрөлхийн өвчтэй төржээ. Энэхүү өвчин нь маш ховорхон тохиолддог дөрвөн мөчгүй байх үзэгдэл.

Тэрээр 17 насандаа өөртөө нь адилхан тахир дутуу хүмүүсийн төлөөх ашгийн бус байгууллага байгуулж, дэлхий даяар тэдэнд зориулж итгэл найдвараа олоход нь тусалж илтгэл тавьж байна. Барагцаалбал 2007-2010 оны хооронд нийтдээ 4.5 сая хүнд өөрийнхөө илтгэлийг хүргэжээ. Мөн 2 ном бичиж, богино хэмжээний видеонд тоглож, 30 гаруй номинацийн эзэн болж, өөрийн гэсэн клипийг хүртэл хийлгэжээ. Хэн ч мэдэхгүй бидний нэрлэдэгээр тахир дутуу хүүгээс дэлхий даяар тэрбум хүн мэддэг, бусдад гэрэл гэгээ түгээгч болж чаджээ.
Маш олон хүн надаас чи хэрхэн үүнийг даван туулсан бэ? гэж асуудаг. Хүмүүст өгдөг миний мессеж бол мухардалыг боломж болгож хувирга. Өнөөдөр л гэхэд дэлхий даяар нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэж, жилд нэг сая хүн амиа хорлож, 120 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байна. Миний хувьд үгэйгүй ядуугаас тэрбумтан хүртэлх олон ч хүнтэй уулзаж байлаа. Бүгд л амьдралдаа нэг зүйлийг эрэлхийлдэг. Энэ бол итгэл найдвар.
Бидэнд байхгүй зүйлдээ уурлаж бухимдах эсвэл байгаа зүйлдээ талархах гэсэн хоёр сонголт байдаг. Төрөхдөө л бид итгэл найдвартайгаар төрчихдөг юм биш, харин өвчин шаналалтайгаар төрдөг. Амьдрал бол маш хатуу ширүүн талбар, тийм ч учраас бид үүнийг хайр бас итгэл найдварын тусламжтайгаар даван туулдаг. Хэн нэгэн амьдралдаа хангалттай хэмжээний хайр, итгэл найдварыг мэдэрч чадахгүй бол түүний амьдралын хүч сулардаг. Итгэл найдваргүйгээр бид энд яах гэж амьдраад байгаагаа мөн яах гэж ирсэн шалтгаанаа олохгүй.
Төсөөлөөд үзье. Бусдын урмыг хугалдаг, чамайг ямар ч сайн зүйл хийсэн доош нь хийж эсвэл шалдаа орчихоод байхад чинь улам бүр дэвсэх хүмүүс. Тиймээ бидний амьдралд ийм хүмүүс нэгээр тогтохгүй олон. Хэн нэгний урмыг хугалах үг хэлэхэд ердөө 3-хан секунд л хангалттай. Гэхдээ чиний хэлсэн үгийг тэр хүн хэзээ ч мартахгүй. Иймээс ч үгс бол маш хүчтэй. Бид үгсийг тархиндаа хүлээн авахад тэр нь ургаж эхэлдэг.
- Ник чи бол хангалттай сайн биш
- Ник чи бууж өг
- Чи хэзээ ч ажилтай болж чадахгүй
- Чи хэзээ ч гэрлэж чадахгүй
- Эхнэрийнхээ гаранд хэзээ ч хүрч чадахгүй.
Зүгээр л бууж өг гээд 8 насандаа би амиа хорлох хэрэгтэй гэж бодсон. Учир нь надад ямар ч итгэл найдвар байгаагүй. 10 насандаа би гэртээ 15 см-ийн усанд живж үхэхээр шийдсэн. Аавдаа би зүгээр амрахыг хүсч байна гэсэн ч үнэндээ би өөрийнхөө амьдралыг дуусгавар болгохыг хүсч байлаа. Гэхдээ би амиа хорлох оролдлого хийж байхдаа аав ээжийгээ одоо байгаагаас нь илүү их дарамтанд орхихоо ойлгосон юм. Хэрвээ би амиа хорловол өөрийнхөө шарил дээр аав, ээж, ахынхаа уйлж байгааг дүрсэлж харсан. Энэхүү ганц бодол л намайг аварсан. Хэрэв аав ээж маань намайг ямар ч байсан чи үзэсгэлэнтэй, чи бол цор ганц, хайрлагдсан гэж хэзээ ч хэлж байгаагүй бол би энд байхгүй байх байсан.
Хүн бүрт өөрийн гэсэн үнэ цэнэ байдаг. Харин миний үнэ цэнэ миний ямар харагдаж байгаагаар, миний ямар ажилтай, хаанаас ирсэн, хаана төрсөн, хэр их мөнгөтэйгээр минь хэмжигддэггүй. Яагаад бид өөрсдийгөө толинд хараад үнэ цэнэтэй хэн нэгэн гэж харахын оронд өөрсдийгөө голж шилж байдаг юм бэ.
- Чи үнэхээр аймар юм аа
- Үгүй ээ хэн ч юу ч хэлж байсан би бол үзэсгэлэнтэй
Эд зүйлс, хөрөнгө мөнгө, секс, архи тамхи хэзээд бүрэн дүүрэн сэтгэл ханамжийг өгөхгүй. Хэрэв чамд тэрбум доллар өгвөл чи аз жаргалтай болох уу, надад өгвөл би аз жаргалтай болно. Гэсэн ч энэ шөнө миний ээж нас барвал би жаргалтай байх уу? Үгүй ээ. Дэлхийн бүх мөнгө надад байсан ч би аз жаргалтай болохгүй. Учир нь мөнгө бол сэтгэлийг эдгээж чадах тэр нэгэн зүйл биш юм.
Би бол шуналтай залуу, 90 биш тэрбум жил наслахыг хүсдэг. Тиймээс ч би ганц л удаа архи ууж үзсэн. Миний өдөр бүрийн сонголт миний амьдралд нөлөөлдөгийг би мэднэ. Вильям Баркли хэлэхдээ хүний амьдралд хамгийн гайхалтай хоёр өдөр байдаг. Нэг нь чиний төрсөн өдөр, нөгөөх нь яах гэж төрсөнөө мэдэх өдөр.
Хэрвээ чи ид шидийг олж чадахгүй бол хэн нэгний хувьд тэр ид шид нь болоорой. Би бол яг л та нар шиг унаж босдог хүн. Би том мөрөөдөж чадсан шиг та ч мөн адил чадна гэдэгт итгээрэй.
Sign up here with your email
ConversionConversion EmoticonEmoticon